EUVIMEDEUVIMED entdecken
Crossref

УХААЛАГ ТЕХНОЛОГИ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН НИЙГМИЙН АЖЛЫН ШИНЭ ЗАГВАРУУД БА МОНГОЛ УЛС ДАХЬ ХЭРЭГЖИЛТИЙН БОЛОМЖ, СОРИЛТ

Нямдорж Н., Батжаргал Г.

Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл · 26.01.2026 · (1)

DOI: 10.66753/jsd20260106 ↗

Kurz gefasst

Fachartikel in der Zeitschrift Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл, online erschienen am 26.01.2026. Verfasst von Нямдорж Н. und 1 weiteren Autor:innen.

AbstractBibliografische AngabenZitierenVerwandte Studien

Abstract (Originalsprache)

21-р зуунд технологийн хөгжил нь нийгмийн бүхий л салбарт нөлөөлж байгаа, нийгмийн ажлын мэргэжил ч үүнээс ангид биш байна. Ухаалаг технологи зэргийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр нийгмийн ажилтнуудын үйлчилгээ үзүүлэх арга барил, харилцааны хэлбэр, ажлын үр нөлөө эрс өөрчлөгдөж байна. Жишээлбэл цахим зөвлөгөө өгөх, алсын зайнаас үйлчилгээ хүргэх, мэдээллийн санд дүн шинжилгээ хийх зэрэг нь технологийн давуу талыг бүрэн ашиглаж буй хэлбэрүүд юм. Технологийн дэвшил нь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэх мэт тусламж авахад хүндрэлтэй бүлгүүдэд хүрэх шинэ боломжуудыг нээж өгч байна. Онлайн платформууд мэргэжилтнүүдийг нэгтгэж, хамтарсан зөвлөгөөн хийх нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал өндөр эрсдэлтэй гэр бүлийн нөхцөлд боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллагууд болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах нөхцлүүдийг бүрдүүлж байна. Салбар хоорондын мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх боломжийг нэмэгдүүлснээр нотолгоонд суурилсан, үр нөлөөтэй бодлого боловсруулах боломжийг олгох юм. Жишээ нь хүүхдийн хүчирхийллийн тохиолдолд холбогдох байгууллагууд нэг дор ажилласнаар үйлчилгээг илүү үр дүнтэй хүргэх боломж бүрдэх мөн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д цахим загваруудыг технологид суурилан хэрэгжүүлснээр иргэд олон байгууллагаар дамжих шаардлагагүй болж, үйлчилгээний хүртээмж, шуурхай, тасралтгүй болж байна. Гэвч мэдээллийн аюулгүй байдал, ёс зүйн зөрчил зэрэг шинэ сорилтууд тулгарах нь нийгмийн ажлын мэргэжлийн орчинд онцгойлон анхаарах асуудлуудыг бий болгож байгаа нь туршлагаас харагдаж байна. Иймээс технологийн дэвшил нь нийгмийн ажлыг илүү дата, дижитал суурьтай, хүртээмжтэй болгохоос гадна ёс зүй, хүний эрхийн мэдрэмжтэй, шинэчлэгдсэн мэргэжлийн хандлагыг төлөвшүүлэх шаардлага тулгарч байна.

Zitieren

APA

Н., Н., & Г., Б. (2026). УХААЛАГ ТЕХНОЛОГИ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН НИЙГМИЙН АЖЛЫН ШИНЭ ЗАГВАРУУД БА МОНГОЛ УЛС ДАХЬ ХЭРЭГЖИЛТИЙН БОЛОМЖ, СОРИЛТ. Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл. https://doi.org/10.66753/jsd20260106

Vancouver

Н. Н, Г. Б. УХААЛАГ ТЕХНОЛОГИ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН НИЙГМИЙН АЖЛЫН ШИНЭ ЗАГВАРУУД БА МОНГОЛ УЛС ДАХЬ ХЭРЭГЖИЛТИЙН БОЛОМЖ, СОРИЛТ. Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл. 2026. doi:10.66753/jsd20260106

BibTeX
@article{2026,
  author = {Н., Нямдорж and Г., Батжаргал},
  title = {УХААЛАГ ТЕХНОЛОГИ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН НИЙГМИЙН АЖЛЫН ШИНЭ ЗАГВАРУУД БА МОНГОЛ УЛС ДАХЬ ХЭРЭГЖИЛТИЙН БОЛОМЖ, СОРИЛТ},
  journal = {Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл},
  year = {2026},
  number = {1},
  doi = {10.66753/jsd20260106}
}
Kostenlos starten →