ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АВЛИГЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН
Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл · 26.01.2026 · (1)
DOI: 10.66753/jsd20260104 ↗Kurz gefasst
Fachartikel in der Zeitschrift Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл, online erschienen am 26.01.2026. Verfasst von Должинсүрэн Ч. und 1 weiteren Autor:innen.
Abstract (Originalsprache)
Энэхүү судалгааны зорилго нь их, дээд сургуулийн оюутнуудын авлигын талаарх ойлголт, хандлага, туршлага болон авлигад өртөх эрсдэлтэй орчныг тодорхойлоход оршино. Судалгаанд 18-аас дээш насны улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн 200 оюутан хамрагдсан бөгөөд тоон судалгааг асуумжийн аргаар, чанарын судалгааг ярилцлагын аргаар гүйцэтгэв. Судалгааны үр дүнгээс харахад оюутнуудын 81.2% нь авлигыг Монгол Улсад нийтлэг үзэгдэл болсон гэж үзсэн бол 72.5% нь авлигыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариулсан байна. Энэ нь оюутнууд авлигыг ёс зүйн хувьд сөрөг үзэгдэл гэж үзэж байгаа ч бодит нөхцөлд асуудал шийдвэрлэх арга хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөх хоёрдмол хандлага байгааг харуулж байна. Оюутнууд авлигыг зөвхөн мөнгөн хэлбэрээр бус танил тал, нөлөөлөл, эрх мэдлийн давуу байдлыг ашиглах хэлбэрээр өргөн хүрээнд ойлгож байв. Судалгаанд оролцогчдын 17.4% нь сүүлийн 12 сарын хугацаанд өөрөө болон гэр бүлийн гишүүн нь авлига өгсөн гэж хариулсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь “шаардсан учраас өгсөн” гэж тайлбарласан. Авлига өгсөн оролцогчдын 36% нь шууд шаардсан, 64 % нь шууд бусаар ойлгуулсан гэж хариулсан нь авлига нь хувь хүний санаачилгаас илүүтэй байгууллагын хүнд суртал, шат дамжлага, мэдээллийн тодорхой бус байдлаас үүдэлтэй болохыг илтгэж байна. Авлигад өртөх эрсдэл хамгийн өндөр орчныг оюутнууд боловсролын байгууллага, төрийн үйлчилгээний байгууллага, эрүүл мэндийн байгууллага гэж үзсэн бөгөөд ялангуяа тэтгэлэг, дотуур байр, шалгалт, дүн үнэлгээ, тодорхойлолттой холбоотой үйлчилгээнд авлигын эрсдэл өндөр байгааг онцолсон. Судалгааны үр дүн нь оюутны орчин дахь авлигын эрсдэлийг бууруулахад авлигын эсрэг боловсрол, ёс зүйн төлөвшил, ил тод хяналтын тогтолцоо, шударга үнэлгээний механизм, аюулгүй мэдээлэх сувгийг бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Zitieren
APA
Ч., Д., & С., А. (2026). ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АВЛИГЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН. Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл. https://doi.org/10.66753/jsd20260104
Vancouver
Ч. Д, С. А. ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АВЛИГЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН. Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл. 2026. doi:10.66753/jsd20260104
BibTeX
@article{2026,
author = {Ч., Должинсүрэн and С., Ариунцэцэг},
title = {ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН АВЛИГЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН},
journal = {Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл},
year = {2026},
number = {1},
doi = {10.66753/jsd20260104}
}
EUVIMED