БНСУ-ЫН АРДЧИЛЛЫН ЗАМНАЛ БА СУРГАМЖ
Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл · 26.01.2026 · (1)
DOI: 10.66753/jsd20260103 ↗Kurz gefasst
Fachartikel in der Zeitschrift Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл, online erschienen am 26.01.2026. Verfasst von Туяа С. und 1 weiteren Autor:innen.
Abstract (Originalsprache)
1990 оноос Монгол улс төдийгүй дэлхий дахинаа өрнөсөн ардчиллын давалгаа олон улс оронд, бүх салбарт өөрчлөлт шинэчлэлийг авчирч тэр дундаа хүний эрх, эрх чөлөөг тунхаглахад чухал нөлөө үзүүлсэн билээ. Азийн бүс нутгуудын тэр дундаа БНСУ-ын ардчиллын туршлага, хөгжлийн загвар нь өнөөдөр ч суралцах зүйл арвинтай хэвээр байна. БНСУ-ын ардчиллын түүх нь дарангуйллын дэглэмийг халж, шинэ Үндсэн хуулийг батлан, ерөнхийлөгчөө ард түмний шууд сонгуулиар сонгодог болох, улс төрийн институцийн шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлогтой. Хууль бус сонгууль, цэргийн дэглэм, хүний эрхийн зөрчил, эрх чөлөөгүй байдлыг эсэргүүцсэн оюутан залуучуудын ардчиллын төлөөх хөдөлгөөн нийгмийн бүх давхрагыг хамарч, улмаар ардчилал тогтвортой оршин тогтнож байна. Судалгаанаас үзэхэд БНСУ-д ардчилал тогтох, бэхжих үйл явцад оюутны хөдөлгөөн, нийгмийн дундаж давхрага, шашны болон нам бус хүчнүүдийн оролцоо, хувь нэмэр асар их байсан нь харагддаг. Түүнчлэн ардчилал гэдэг нь зөвхөн улс төрийн тогтолцооны өөрчлөлт бус, харин ёс зүй, шударга ёсны төлөөх ард иргэдийн сэтгэлгээний өөрчлөлт байдаг гэдгийг энэ улс орны түүх тодорхой харуулж байна. Энэхүү өгүүлэлд БНСУ-ын ардчиллын төлөө тэмцлийн түүхийг авч үзэж, түүнээс Монголын ардчилалд суралцах боломж, сургамжийг тодруулахыг зорьсон болно. Судалгаанд баримт бичгийн болон ярилцлагын аргыг ашиглаж, Монголын их дээд сургуулийн багш оюутан зэрэг 25 оролцогчийн үзэл бодлыг тусгалаа.
Zitieren
APA
С., Т., & Lee, D. H. (2026). БНСУ-ЫН АРДЧИЛЛЫН ЗАМНАЛ БА СУРГАМЖ. Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл. https://doi.org/10.66753/jsd20260103
Vancouver
С. Т, Lee DH. БНСУ-ЫН АРДЧИЛЛЫН ЗАМНАЛ БА СУРГАМЖ. Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл. 2026. doi:10.66753/jsd20260103
BibTeX
@article{2026,
author = {С., Туяа and Lee, Dae Hak},
title = {БНСУ-ЫН АРДЧИЛЛЫН ЗАМНАЛ БА СУРГАМЖ},
journal = {Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл},
year = {2026},
number = {1},
doi = {10.66753/jsd20260103}
}
EUVIMED