EUVIMEDEUVIMED entdecken
Crossref

ХАЛИМАГИЙН ЭРТНИЙ УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХ БИЧЛЭГТ ХОЛБОГДОХ АСУУДАЛД

ТАЯА Даваагийн

OIRATICA · 2025

DOI: 10.65567/oiratica.2025t3.09 ↗

Kurz gefasst

Fachartikel in der Zeitschrift OIRATICA, 2025. Verfasst von ТАЯА Даваагийн.

AbstractBibliografische AngabenZitierenVerwandte Studien

Abstract (Originalsprache)

XX зууны далаад оноос нааш ЗХУ жич ОХУ-д Халимагийн эртний уран зохиолын түүх бичлэгт холбогдох ном бичиг бага бус хэвлэгдсээр ирсэн боловч түүний үүсэл хөгжлийн явц, эл түүх бичлэгийн хоорондох харьцаа холбоо жич тэдгээрийн алдаа оноог өгүүлсэн бүтээл харагдахгүй байна. Тус өгүүлэлд урьдаар Халимагийн эртний уран зохиолын түүх бичлэг нь Цагаан хаант Оросын үеэс эхлэн хөврөөд Зөвлөлт Холбоот Улсын үед хөгжлийн шат үед орж Оросын холбооны улсын үед үргэлжлэн хөгжих явц дахь эл түүх бичлэгийн хоорондох харьцаа холбоо жич тэдгээрийн алдаа оноог өгүүлэхийн зэрэгцээгээр тэр нь нэгэн биеэ даасан уран зохиолын түүх бичлэгийн системийг бүрэлдүүлсэн гэдгийг өгүүлэв. Дараа нь Дундад улс дах Монгол үндэстний эртний уран зохиолын түүх бичлэг, Ойрадын эртний уран зохиолын түүх бичлэг жич уран зохиолд холбогдох толь бичиг зэрэгт Халимагийн аман бүтээл буюу эртний уран зохиолын зарим бүтээлийг бага сага дурдсаар ирсэн боловч бүхий л Халимагийн эртний уран зохиол жич Халимагийн эртний уран зохиолын түүх бичлэгт дэмий анхаарал тавиагүй асуудлыг тодорхойлов. Эцэст нь, Халимагийн эртний уран зохиолын түүх бичлэгийн үндсэн байдлыг ойлгож мэдэх жич түүний тухай анхааран судлах явдал нь Монгол үндэстний эртний уран зохиолын түүх бичлэгийн мэдлэгийн өргөжилтөд холбогдох асуудал мөн гэх үзэлтийг дэвшүүлэв.

Zitieren

APA

Даваагийн, Т. (2025). ХАЛИМАГИЙН ЭРТНИЙ УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХ БИЧЛЭГТ ХОЛБОГДОХ АСУУДАЛД. OIRATICA. https://doi.org/10.65567/oiratica.2025t3.09

Vancouver

Даваагийн Т. ХАЛИМАГИЙН ЭРТНИЙ УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХ БИЧЛЭГТ ХОЛБОГДОХ АСУУДАЛД. OIRATICA. 2025. doi:10.65567/oiratica.2025t3.09

BibTeX
@article{2025,
  author = {Даваагийн, ТАЯА},
  title = {ХАЛИМАГИЙН ЭРТНИЙ УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХ БИЧЛЭГТ ХОЛБОГДОХ АСУУДАЛД},
  journal = {OIRATICA},
  year = {2025},
  doi = {10.65567/oiratica.2025t3.09}
}
Kostenlos starten →