EUVIMEDEUVIMED entdecken
Crossref

ОЙРАДЫН ЗАЯ БАНДИДЫН ОРЧУУЛСАН ДУРСГАЛУУД ДАХ САНСКРИТ ХЭЛНИЙ ҮГСИЙН ХЭРЭГЛЭЭ БА БИЧЛЭГИЙН ОНЦЛОГ

БЯМБАЖАВ Хөхийн

OIRATICA · 2025

DOI: 10.65567/oiratica.2025t3.08 ↗

Kurz gefasst

Fachartikel in der Zeitschrift OIRATICA, 2025. Verfasst von БЯМБАЖАВ Хөхийн.

AbstractBibliografische AngabenZitierenVerwandte Studien

Abstract (Originalsprache)

Энэхүү судалгаа нь Ойрадын Зая бандида Огторгуйндалайн орчуулсан буддын шашны бүтээлүүдэд хэрэглэгдсэн санскрит үгсийг авч үзэн, тэдгээрийн тод үсгийн бичлэгийн онцлогийг шинжилнэ. Санскрит хэлний ормол үгс нь шашин, соёлын харилцаагаар дамжин монгол хэлэнд эрт цагт нэвтэрч байсан бөгөөд Зая бандидын орчуулгын бүтээлүүд монгол хэлний үгийн санд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулжээ. Үүнээс гадна тэрээр санскрит хэлний үгийг тод үсгээр хэрхэн зөв тэмдэглэж, зөв унших аргыг тайлбарласан гарын авлагууд боловсруулж, тэр нь хойшид баримтлах зарчим болон тогтжээ. Түүний орчуулсан бүтээлүүдийн санскрит гаралтай үгсийг түүвэрлэн утга зүйн ангиллаар ангилж, тэдгээрийн тод, төвд, монгол, уйгур, согд бичгийн дурсгалуудын үгийн сан дахь санскрит үгсийн бичлэгүүдээс ялгарах онцлогийг харьцуулан судалсан болно. Судалгааны үр дүнгээс харахад Зая бандида нь өмнөх монгол галигийн уламжлалыг дагасан төдийгүй санскрит, төвд хэлэнд зориулсан тусгай үсэг тэмдэг болон авиазүйн дүрэм зохиосноор түүнийг улам боловсронгуй болгожээ. Түүний орчуулгын арга зүй нь монгол уламжлалт орчуулгын зохиолд түгээмэл тохиолддог санскрит хэлний зарим үгийг тэр хэвээр хэрэглэсэн, зарим санскрит үгийг шууд зээлдэн авах болон монгол хэлээр утгачлан орчуулах аргыг зохистой хослуулсан бөгөөд энэ нь монгол хэлний үгийн сангийн хөгжил болон тод үсгийн зөв бичих зүй тогтолд чухал хувь нэмэр оруулсан байна.

Zitieren

APA

Хөхийн, Б. (2025). ОЙРАДЫН ЗАЯ БАНДИДЫН ОРЧУУЛСАН ДУРСГАЛУУД ДАХ САНСКРИТ ХЭЛНИЙ ҮГСИЙН ХЭРЭГЛЭЭ БА БИЧЛЭГИЙН ОНЦЛОГ. OIRATICA. https://doi.org/10.65567/oiratica.2025t3.08

Vancouver

Хөхийн Б. ОЙРАДЫН ЗАЯ БАНДИДЫН ОРЧУУЛСАН ДУРСГАЛУУД ДАХ САНСКРИТ ХЭЛНИЙ ҮГСИЙН ХЭРЭГЛЭЭ БА БИЧЛЭГИЙН ОНЦЛОГ. OIRATICA. 2025. doi:10.65567/oiratica.2025t3.08

BibTeX
@article{2025,
  author = {Хөхийн, БЯМБАЖАВ},
  title = {ОЙРАДЫН ЗАЯ БАНДИДЫН ОРЧУУЛСАН ДУРСГАЛУУД ДАХ САНСКРИТ ХЭЛНИЙ ҮГСИЙН ХЭРЭГЛЭЭ БА БИЧЛЭГИЙН ОНЦЛОГ},
  journal = {OIRATICA},
  year = {2025},
  doi = {10.65567/oiratica.2025t3.08}
}
Kostenlos starten →