EUVIMEDEUVIMED entdecken
Crossref

ХОВДЫН ХЯЗГААР ДАХ ХАЛИМАГ СУРГАГЧИД (1921-1925)

НАРАНЖАРГАЛ Норовсамбуугийн

OIRATICA · 2025

DOI: 10.65567/oiratica.2025t3.06 ↗

Kurz gefasst

Fachartikel in der Zeitschrift OIRATICA, 2025. Verfasst von НАРАНЖАРГАЛ Норовсамбуугийн.

AbstractBibliografische AngabenZitierenVerwandte Studien

Abstract (Originalsprache)

Энэхүү өгүүлэлд 1921 оны хувьсгалын үед Монголд ажиллаж байсан халимаг сургагчдын Ховдын хязгаарт ажилласан үйл ажиллагааг тодруулахыг зорилоо. Ардын засгийн газраас Ховдын хязгаарыг чөлөөлөхөд ихээхэн анхаарч тухайн үеийн шилдэг боловсон хүчнүүдийн нэг болох халимаг сургагчдыг илгээжээ. Эдгээр халимаг сургагчдын ховдын хязгаарт хэрхэн ажилласан тухай судалгаа өнөө хүртэл дорвитой хийгдээгүй байна. Иймд ховдын хязгаарт ажилласан халимаг сургагчдын үйл ажиллагааг: -харийн дайсан этгээд эсрэг тэмцсэн нь, -засаг захиргаа, нам эвлэлийн байгууллагад ажилласан нь, -цэрэг сурган боловсруулах, -судалгаа шинжилгээний чиглэлээр хийсэн ажил, -Ховдод нүүн ирэх гэсэн халимагуудын асуудал гэсэн хэсгүүдэд хуваан авч үзлээ. Халимаг сургагч нар Ховдын хязгаарт ажиллахдаа засаг захиргааны байгууллагыг тохинуулах, цэргүүдийг шинэ үеийн хөтөлбөрөөр сургах, нам эвлэлийн үүр байгуулах, түүх угсаатан зүйн судалгаа шинжилгээний ажилд оролцох, хил хязгаарыг батлан хамгаалах, хувьсгалын эсэргүү гэгдсэн этгээдийг устгах зэрэгт ихээхэн идэвх санаачилгатай ажилласан байна. Халимаг сургагчдын Ховдын хязгаар дахь амьдрал, ахуй хангамж, нөхцөл байдал хүнд хэцүү байсан ч ах дүү гэсэн халуун сэтгэлээр хандан ажиллаж, Ховдын хязгаарт нүүн ирэх хүсэлт хүртэл гаргаж байв. Ховдын хязгаарт нүүн ирэх гэсэн халимаг сургагчдын хүсэлтийг Монголын засгийн газар хүлээн зөвшөөрсөн ч ЗХУ-ын талаас хүлээн зөвшөөрөөгүй юм. Халимаг сургагч нарын Ховдын хязгаар нүүн ирэх гэсэн хүсэлт нь Халимагууд монголчуудтай илүү ойрхон харилцах болсны нэгэн илрэл байсан тул, ЗХУ-ын талаас Монголд ажиллаж байсан халимаг сургагч нарыг элдэв хэрэгт холбогдуулан ахлагчийг нь Монгол улсаас албадан гаргаж, улмаар бүх халимаг сургагч нарын нутаг буцаасан байна.

Zitieren

APA

Норовсамбуугийн, Н. (2025). ХОВДЫН ХЯЗГААР ДАХ ХАЛИМАГ СУРГАГЧИД (1921-1925). OIRATICA. https://doi.org/10.65567/oiratica.2025t3.06

Vancouver

Норовсамбуугийн Н. ХОВДЫН ХЯЗГААР ДАХ ХАЛИМАГ СУРГАГЧИД (1921-1925). OIRATICA. 2025. doi:10.65567/oiratica.2025t3.06

BibTeX
@article{2025,
  author = {Норовсамбуугийн, НАРАНЖАРГАЛ},
  title = {ХОВДЫН ХЯЗГААР ДАХ ХАЛИМАГ СУРГАГЧИД (1921-1925)},
  journal = {OIRATICA},
  year = {2025},
  doi = {10.65567/oiratica.2025t3.06}
}
Kostenlos starten →