EUVIMEDEUVIMED entdecken
Crossref

ЗҮҮНГАР УЛСЫН ТОРГУУДУУД

СҮХБААТАР Надмидын

OIRATICA · 2025

DOI: 10.65567/oiratica.2025t3.03 ↗

Kurz gefasst

Fachartikel in der Zeitschrift OIRATICA, 2025. Verfasst von СҮХБААТАР Надмидын.

AbstractBibliografische AngabenZitierenVerwandte Studien

Abstract (Originalsprache)

Тус өгүүлэлд Дөрвөн ойрадын нэг хэсэг болох Торгуудын нэгэн салбарын түүхэн замналыг судалсан болно. Зүүнгар улс (1676-1755)-ын 21 “анги”-ийн 2 нь Торгууд анги байв. Зүүнгар улсын Торгууд нь уг нутагтаа оршин суусаар ирсэн буюу Ижил мөрөн, Хөх нуурт нүүгээгүй хэсэг болно. Зүүнгар улсад “анги”-ийн торгуудаас гадна 1700-аад оны эхээр Ижил мөрнөөс Аюук хааны хөвүүн Санжавын дагуулсан ирсэн торгууд нар байв. Зүүнгарын Цэвээнравдан хаанаас Санжавыг Аюук хаанд тушаан өгөөд 15 000 өрхийн 60 000 хүн ардыг өөрийн улсын отгуудад тараажээ. 1750-иад онд Баатар увш, Түндэв нарын 2 анги Зүүнгарт байв. Үүнээс Түндэвийн ангийн тухай мэдээ сурвалжид илрэхгүй байна. Харин Баатар увш нь Галданцэрэн хааны хүргэн бөгөөд 1753-1755 онд Даваач хааны эсрэг тэмцэж байжээ. Баатар увш Манжийн их цэрэгт дагаар орсон боловч удалгүй Манжийн цэргийн эсрэг тэмцлийг толгойлсон байна. 1757 оны эхэн гэхэд Амарсанаа нар Зүүнгараас шахагдан гарсан байхад Баатар увш Или голын орчмын отог, анги, шавийн хүн ардыг хураан авч Манжийн цэргийг эсэргүүцэн байлдаж байв. Өөрөөр хэлбэл, 1757 оны эхэн гэхэд Баатар увш босогч, тэмцэгчдийн удирдагч болсон байжээ. Харамсалтай нь Баатар увш цэцэг өвчнөөр нас баржээ. Түүнийг Торгуудын Шээрэн залгамжилж тэмцэгчдийг толгойлсон байна. Шээрэн нь Баатар увшийн үеэл бөгөөд өөрийн удирдсан торгуудуудыг удирдан 1758 онд Ижил мөрний зүг нүүжээ. 1771 оны Торгуудаар тэргүүлсэн нүүдэл Ижил мөрнөөс Тэнгэр уул, Или мөрнийг чиглэн ирж Манж Чин улсад дагаар орсон юм. Тус нүүдэлд Шээрэн, Шархүүхэн (Баатар увшийн хүү) нар идэвхтэй оролцож уг хуучин нутагтаа ирэхэд “шинэ торгууд” хэмээн нэрлэж Алтайд суулгасан байна.

Zitieren

APA

Надмидын, С. (2025). ЗҮҮНГАР УЛСЫН ТОРГУУДУУД. OIRATICA. https://doi.org/10.65567/oiratica.2025t3.03

Vancouver

Надмидын С. ЗҮҮНГАР УЛСЫН ТОРГУУДУУД. OIRATICA. 2025. doi:10.65567/oiratica.2025t3.03

BibTeX
@article{2025,
  author = {Надмидын, СҮХБААТАР},
  title = {ЗҮҮНГАР УЛСЫН ТОРГУУДУУД},
  journal = {OIRATICA},
  year = {2025},
  doi = {10.65567/oiratica.2025t3.03}
}
Kostenlos starten →