EUVIMEDEUVIMED entdecken
Crossref

Халимагийн Сайд нарын зөвлөлийн тэргүүн Б.Басанов БНМАУ-д айлчилсан нь

Наранжаргал Норовсамбуу

OIRATICA · 2025

DOI: 10.65567/oiratica.2024t2.10 ↗

Kurz gefasst

Fachartikel in der Zeitschrift OIRATICA, 2025. Verfasst von Наранжаргал Норовсамбуу.

AbstractBibliografische AngabenZitierenVerwandte Studien

Abstract (Originalsprache)

ЗСБН Халимаг Автономит Улсын Сайд нарын Зөвлөлийн тэргүүн В.Басанов нь 1990 онд БНМАУ-ын ерөнхийлөгч П.Очирбатыг ЗХУ-д, БНМАУ-аас ЗХУ-д суух Элчин сайд Н.Мишигдоржийг ЗСБН Халимаг Автономит Улсад айлчлах үеэр уулзаж, БНМАУ-д айлчлах хүсэлтэй байгаа илэрхийлжээ. Ингэснээр БНМАУ-ын Бага хурлын урилгаар ЗСБН Халимаг Улсын Сайд нарын Зөвлөлийн тэргүүн В.Басановаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй Халимагийн төр, засгийн төлөөлөгчид 1991 оны 04-р сарын 9-13-ны хооронд БНМАУ-д айлчилсан юм. Төлөөлөгчид БНМАУ-ын төр, засгийн удирдлагуудтай уулзаж, Улаанбаатар хотын үйлдвэр аж ахуйн газруудтай танилцахаас гадна Өвөрхангай аймагт зочилжээ. Мөн БНМАУ-ын төр засгийн удирдлагуудтай “Монгол, Халимагийн хоорондын соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр”, “Монгол, Халимагийн эдийн засгийн хамтын ажиллагааны тунхаг”, “Парламентуудын харилцаа холбооны протокол”, “Монгол, Халимагийн их сургуулиудын хоорондын шууд харилцааны төлөвлөгөө” зэрэг баримт бичгүүдэд гарын үсэг зураад сэтгэл хангалуун буцсан байна. Айлчлалын үеэр гарын үсэг зурсан гэрээ, баримт бичгүүдэд үндэслэн 1992-1995 онд Монгол Улс болон ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын хооронд соёл, шинжлэх ухаан, барилга, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрийг хоёр талын саналыг тусган боловсруулж 1992 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг ОХУ-д айлчлах үеэр хоёр тал гарын үсэг зурсан байдаг. Энэхүү хоёр талын соёл, шинжлэх ухаан, барилга, эрүүл мэндийн салбарыг 1992-1995 онд хөгжүүлэх хөтөлбөр нь хэдийгээр заасан хугацаанд үр дүн багатай хэрэгжсэн ч цаашдаа хоёр улсын харилцаа өргөжин хөгжих үндэс сууриудын нэг болсон юм. ЗСБН Халимаг Автономит Улсын Сайд нарын Зөвлөлийн тэргүүн В.Басановын айлчлал нь Халимагийн талдаа улс орон даяр өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгуулагдсан ЗСБН Халимаг Улсын төрийн тэргүүний гадагшаа бие даан хийсэн анхны айлчлал, БНМАУ-ын хувьд мөн л өөрчлөлт шинэчлэлийн шинэ тогтолцооны үед БНМАУ-д Монгол туургатны улсын төрийн тэргүүн тэргүүн айлчилсан анхны тохиолдлуудын нэг гэдгээрээ онцлог байв.

Zitieren

APA

Норовсамбуу, Н. (2025). Халимагийн Сайд нарын зөвлөлийн тэргүүн Б.Басанов БНМАУ-д айлчилсан нь. OIRATICA. https://doi.org/10.65567/oiratica.2024t2.10

Vancouver

Норовсамбуу Н. Халимагийн Сайд нарын зөвлөлийн тэргүүн Б.Басанов БНМАУ-д айлчилсан нь. OIRATICA. 2025. doi:10.65567/oiratica.2024t2.10

BibTeX
@article{2025,
  author = {Норовсамбуу, Наранжаргал},
  title = {Халимагийн Сайд нарын зөвлөлийн тэргүүн Б.Басанов БНМАУ-д айлчилсан нь},
  journal = {OIRATICA},
  year = {2025},
  doi = {10.65567/oiratica.2024t2.10}
}
Kostenlos starten →