EUVIMEDEUVIMED entdecken
Crossref

Хойд хийгээд Их Юань улсын гуравдугаар зэргийн Янь ань ван

СУРНА До

OIRATICA · 20.12.2024 · 89

DOI: 10.65567/oiratica.2024t2.04 ↗

Kurz gefasst

Fachartikel in der Zeitschrift OIRATICA, online erschienen am 20.12.2024. Verfasst von СУРНА До.

AbstractBibliografische AngabenZitierenVerwandte Studien

Abstract (Originalsprache)

Их Юань улсын олон вангийн тогтолцоонд ойрадаас өргөмжлөгдсөн гуравдугаар зэргийн Янь ань ван (延安王) цолтон буй. Янь ань цол нь Янь ань гүнжийн цол өргөмжлөлөөс ирэлтэй. Янь ань ван нь Явган мэргэнийг зааж байна. Явган мэргэн нь Янь ань гүнж нар болох Чингис хааны хоёрдугаар охин Чэчэйхэн бэх хийгээд Зүчийн охин Холой (Холуйхан)-ы өмчийг залгамжлан, хойд аймаг бүрэлдэн хүчирхэгжихэд нөлөөлжээ. Хойдын Явган мэргэн бол Их Юань улсын гуравдугаар зэргийн олон ван өргөмжлөгдсөн бөгөөд тэмээний бариултай алтан тамгатай. Хойд нь мянгатын цэрэгт хуваагдан Их Юань улсын баруун хойт хил хязгаар болох Алтай уулын ар, өврийг сахин хамгаалах үүрэгтэй байсан ба Умард юаний эхэн үеэс Кипчакийн тал нутагт нүүдэллэн амьдрав. XIV зууны сүүлчээр зүүн тийш нүүж Дөрвөн ойрадын холбоонд орж, тэргүүлэх байр суурьтай болжээ. Энэ үеийн хойд аймагт их мянган, алаг гулз, үл түмэн, цагаан туг зэрэг отгууд багтаж байв. Гэвч хойд нь Чингис хааны алтан урагтай ургийн холбоо харилцаатай байсан нь Цорост шилжжээ. Цоросын Батула чинсан Самар гүнжтэй урагласнаас хойш цорос нь монголын хаадын хүргэн тавнангууд болж, харин хойдын эрх мэдэл хийгээд хүч чадал нь буурав. 1449 оноос эхлэн Дөрвөн ойрадын холбоо задарч, хойд нь Уйгарт ялагдаад гол хүч нь задран олонх нь Дөрвөд аймагт харьяалагдаж, хожим нь Дөрвөдийн зүүн, баруун гар болсон байна. XVII зууны эхэн үед Хойд нь Алтай уулын өмнө Тарвагатайд нутаглах болжээ. Хойд болон дөрвөд аймаг нийлсэн нь Хубилай хааны дөрвөд аймгаас авсан Дөрөвжин хатнаас гарсан хоёр хөвүүний эрх мэдлийн шалтгаан нөлөө бий. Дөрөвжин хатны хоёр хөвүүн нь Их Юань улсын гуравдугаар зэргийн Юннан ван Хөгэчи болон дөрөвдүгээр зэргийн баруун газрыг төвшитгөгч ван Уручи нар болно. Хойд хийгээд дөрвөд аймаг нь эдгээр Их Юань улсын олон вангийн хил хязгаарыг сахин хамгаалах мянгатын цэргүүдээс бүрджээ. Хойд, дөрвөд, цорос аймгууд нь Чингис хааны алтан урагтай худ ургийн холбоо харилцаа үүсгэн, хамаарал бүхий олон вангийн түүхт үйлдэл нөлөөнөөс хүчирхэгжин манджээ.

Zitieren

APA

До, С. (2024). Хойд хийгээд Их Юань улсын гуравдугаар зэргийн Янь ань ван. OIRATICA, 89. https://doi.org/10.65567/oiratica.2024t2.04

Vancouver

До С. Хойд хийгээд Их Юань улсын гуравдугаар зэргийн Янь ань ван. OIRATICA. 2024:89. doi:10.65567/oiratica.2024t2.04

BibTeX
@article{2024,
  author = {До, СУРНА},
  title = {Хойд хийгээд Их Юань улсын гуравдугаар зэргийн Янь ань ван},
  journal = {OIRATICA},
  year = {2024},
  pages = {89},
  doi = {10.65567/oiratica.2024t2.04}
}
Kostenlos starten →