EUVIMEDEUVIMED entdecken
Crossref

Аман хүүрнэлийн соёлын анализ (Монголчуудын аман түүхийн жишээгээр)

Сэцэн С

OIRATICA · 20.12.2024 · 5

DOI: 10.65567/oiratica.2024t2.01 ↗

Kurz gefasst

Fachartikel in der Zeitschrift OIRATICA, online erschienen am 20.12.2024. Verfasst von Сэцэн С.

AbstractBibliografische AngabenZitierenVerwandte Studien

Abstract (Originalsprache)

Тус өгүүлэл нь онолын ярилцлагын цэгийг судлахад анхаарч, соёлын анализын талаар хүүрнэл ухаан хийгээд аман түүхийн хүүрнэлийн онолоор хөгжлийн шинэ онолыг харилцан нөхвөрлөж болохыг илрүүлэв. Нийгэм соёлын хэлний орчин бол хүүрнэлийн нийгэм соёлын ахуй байдал, түүх соёлын уламжлал, сэтгэхүйн хэлбэр, үнэ цэний ухамсар зэргийн тусгал мөн. Сонсогчид эсвэл уншигчид зохих соёлын ахуй байдал доор хүүрнэлийг сайн ойлгож чадах юм. Тус өгүүлэл нь урт удаан туульсийн хүүрнэх уламжлалтай Торгууд монголчуудын аман түүхээр жишээ болгож, монголчуудын аман түүхийн уламжлал, аман хүүрнэлийн ариун чанар, аман хүүрнэлийн түүхт чанарын суурин дээр Ноостайн аман хүүрнэлд соёлын анализ хийж, хүүрнэл зохиол дахь үг өгүүлбэр, утга уялдаанд суурилан хүүрнэгч ба хүүрнэлийн нэгдүгээр бие ба гуравдугаар биеийн үзэлтээс Ноостайн хүүрнэл ба аман хүүрнэлийн уламжлалын нийтлэг чанар, бодит чанарын харьцааг задлан шинжилсэн болно. Үүнээс аман хүүрнэлийн утга агуулгыг хайн судлах арга замыг олсон юм. Нэн тэргүүнд, нийгэм соёлын ахуй байдлаас авч хэлбэл, судлаачийн зүгээс Ноостайн ярих үед түүний хүүрнэлийг ерөнхийд ойлгож, ярилцлагчийн өөрийн тогтсон байр суурь, анхаарлын цэг, сэтгэл хөдлөлийн цэг зэргийг ажиглаж, Ноостай юуны учраас ингэж өгүүлсэн тухай зорилтыг ойлгох хэрэгтэй болов. Дараа нь, судлаач аман хүүрнэлийн агуулгын утгын ач холбогдолд дүгнэлт хийв. Улмаар аман хүүрнэлийг нийгэм, түүх соёлын ахуй байдалд тавьж, хүүрнэн тоочсон явцыг ажиглаж, хүүрнэлийн дундах маш олон мэдээг хүүрнэсэн онцлог чанар ба нийтлэг чанрын онцлогийг задлан шинжлэв.

Zitieren

APA

С, С. (2024). Аман хүүрнэлийн соёлын анализ (Монголчуудын аман түүхийн жишээгээр). OIRATICA, 5. https://doi.org/10.65567/oiratica.2024t2.01

Vancouver

С С. Аман хүүрнэлийн соёлын анализ (Монголчуудын аман түүхийн жишээгээр). OIRATICA. 2024:5. doi:10.65567/oiratica.2024t2.01

BibTeX
@article{2024,
  author = {С, Сэцэн},
  title = {Аман хүүрнэлийн соёлын анализ (Монголчуудын аман түүхийн жишээгээр)},
  journal = {OIRATICA},
  year = {2024},
  pages = {5},
  doi = {10.65567/oiratica.2024t2.01}
}
Kostenlos starten →