EUVIMEDEUVIMED entdecken
Crossref

Шаолин тулааны урлаг дахь самади бясалгал

Гантуяа М, Дорноо (Dao-Rina)

Philosophy and Religious Studies · 04.05.2025 · 618 ((2025)) · 123-129

DOI: 10.22353/prs20251.11 ↗

Kurz gefasst

Fachartikel in der Zeitschrift Philosophy and Religious Studies, online erschienen am 04.05.2025. Verfasst von Гантуяа М und 1 weiteren Autor:innen.

AbstractBibliografische AngabenZitierenVerwandte Studien

Abstract (Originalsprache)

Хятадын Шаолинь хийдийн тулааны урлаг нь шашны бясалгал, философийн гүн ухаарал, хатуу сахилга бат гэсэн гурван хүчин зүйлийн огтлолцолд үүсэж хөгжсөн бөгөөд Хятадын буддизмын соёл-философийн уламжлалд өвөрмөц байр суурь эзэлдэг. Энэ уламжлал нь Чань (Зэн) буддизмын сургаалд тулгуурлан бие махбод, оюун санаа, ёс суртахууныг харилцан уялдаатайгаар хөгжүүлэх цогц систем болж төлөвшсөн бөгөөд бясалгал, тулаан, ёс суртахуун нь хоорондоо салшгүй холбоотойгоор гүнзгий философийн агуулгыг илэрхийлдэг. Өмнөх судалгаанууд ихэвчлэн түүхэн нөхцөл байдал, шашны үзэл санаа, эсвэл бие бялдаржуулах техник, сургалтын аргын талаас тайлбарлах хандлагатай байсан ба самади бясалгал ба тулааны хөдөлгөөний философийн харилцааг системтэй авч үзсэн судалгаа харьцангуй цөөн байдаг. Иймээс энэхүү өгүүллийн зорилго нь Шаолинь тулааны урлагийн философийн суурь үзэл санааг, ялангуяа самади бясалгал болон биеийн хөдөлгөөний нэгдлийг Чань буддизмын гүн ухааны хүрээнд тайлбарлан судлахад оршино. Судалгаанд Буддын судар, Чань буддизмын түүхэн эх сурвалж, орчин үеийн философийн бүтээлүүдийг үндэслэн философи-герменевтик, түүхэн-харьцуулалт, системийн шинжилгээний аргыг хэрэглэв. Шинэлэг тал нь Шаолинь тулааны урлагийг зөвхөн тулааны техник хэмээн ойлгох бус, харин самади бясалгалд тулгуурласан бие-сэтгэлийн философийн цогц систем гэж тайлбарлах оролдлого юм.

Zitieren

APA

М, Г., & (Dao-Rina), Д. (2025). Шаолин тулааны урлаг дахь самади бясалгал. Philosophy and Religious Studies, 618((2025)), 123-129. https://doi.org/10.22353/prs20251.11

Vancouver

М Г, (Dao-Rina) Д. Шаолин тулааны урлаг дахь самади бясалгал. Philosophy and Religious Studies. 2025;618((2025)):123-129. doi:10.22353/prs20251.11

BibTeX
@article{2025,
  author = {М, Гантуяа and (Dao-Rina), Дорноо},
  title = {Шаолин тулааны урлаг дахь самади бясалгал},
  journal = {Philosophy and Religious Studies},
  year = {2025},
  volume = {618},
  number = {(2025)},
  pages = {123--129},
  doi = {10.22353/prs20251.11}
}
Kostenlos starten →